iPhone 16-г худалдах зөвшөөрөл авахын тулд нэмж хөрөнгө оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 ноября /Bloomberg/. Америкийн Apple корпорац iPhone 16 ухаалаг гар утсыг Индонезод худалдахыг хориглосон шийдвэрийг цуцлуулахын тулд нэмж хөрөнгө оруулна гэдгээ тус улсын эрх баригчдад хандан мэдэгджээ.
Тодруулбал, Индонезын Бандунг хот дахь Apple-ын ухаалаг гар утасны дагалдах хэрэгсэл, эд ангийн үйлдвэрт тус компани доод тал нь 10 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Харин Индонезын Аж үйлдвэрийн сайд Агус Гумиванг Картасасмита хэлэхдээ, Apple компани iPhone 16-г борлуулах зөвшөөрөл авахын тулд нийт 1.71 их наяд индонез рупигийн (109 сая ам.доллар) хөрөнгө оруулалтын үлдэгдэл 240 тэрбум индонез рупигийн (15.3 сая ам.доллар) хөрөнгө оруулах үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.
“Apple” компани орон нутгийн хөрөнгө оруулалтын журмыг дагаагүй тул iPhone 16 загварын утсыг худалдаалахыг хориглож байгааг Индонезийн эрх баригчид мэдэгдсэн юм. Тодруулбал, Google Pixel болон iPhone 16 ухаалаг утаснуудын эд ангиудын 40 хувийг дотоодод үйлдвэрлэх тухай журмыг дагаж мөрдөхийг шаарджээ.