Сонгуулийн сурталчилгаатай холбоотой 243 гомдол иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-18 16:12:44

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс буюу энэ сарын 1-17-нд иргэн, нэр дэвшигчдээс 243 гомдол мэдээлэл ирсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэв.

Тэрбээр, “Сонгуулийн тухай хуульд заасан үүргийнхээ дагуу цагдаагийн байгууллага санал авах 2082 хэсгийн хороонд 2751 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Иргэдээс ихэвчлэн сурталчилгааны самбар, материал гэмтээсэн гэх гомдол их ирж байгаа. Харин өмнөх сонгуулийн үед гардаг байсан шиг санал тоолох төхөөрөмжийн маргаан, саналын хуудастай холбоотой мэдээлэл ирээгүй. Иргэдээс ирүүлсэн 67 мэдээллийг хуулийн дагуу шийдвэрлэсэн бол 176-г нь шалгаж байгаа. Одоогоор цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна” гэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ