Алтайн уулс, Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, Монгол-Алтайн уулархаг нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл цас орж шуурна.
Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Дархадын
хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8
градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1...+4 градус, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан
байна.
Хөвсгөлийн
уулсаар цас орж, шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц
богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байхыг анхааруулжээ.