Их Британийн музей түүхэндээ хамгийн том хандивыг хүлээн авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр 14 /BBC/. Их Британийн музей түүхэндээ хамгийн том хандивыг хүлээн авчээ. Тодруулбал, Их Британийн санхүүч Персивал Дэвидийн (1892-1964) өв хөрөнгийг удирддаг сан түүний 1 тэрбум фунт стерлингээр (1.25 тэрбум гаруй ам.доллар) үнэлэгдэх хятад шаазан эдлэлийн өвөрмөц цуглуулгыг музейд хандивласан байна.
Дэвидийн цуглуулгад эзэн хаан Жу Жианшэнд (1447-1487) дарс хийн өгч байсан, эм тахиануудын дүрс бүхий шаазан аяга зэрэг янз бүрийн шаазан эдлэл байдаг ажээ. Хятадын эзэн хааны зарлигаар урласан ийм аяга одоо дэлхий дээр ердөө 16 ширхэг байдаг. Цуглуулгад мөн XIV зууны дунд үед хамаарах, хөх өнгийн хээтэй сүм хийдийн алдартай ваарууд байдаг. Эдгээр ваарыг урласан он цагийг хүзүүн дээрх бичээсээр нь үнэн зөв тодорхойлж чадсан бөгөөд ийм төрлийн хамгийн эртний ваарууд болж байна.