Блогчин Ж.Пол домогт Тайсоныг ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны арваннэгдүгээр
сарын 16 /РИА Новости/. Мэргэжлийн боксын дэлхийн үнэмлэхүй аварга асан,
Америкийн алдарт боксчин Майк Тайсон эх орон нэгт блогчин Жейк Полд ялагдсаныхаа
дараа хэлэхдээ “тамирчны замналаа
дуусгах бодолгүй байна” гэлээ.
Бямба гарагт шилжих шөнө АНУ-ын
Техас муж улсын Арлингтон хотод хоёр минутаар 8 үеийн турш явагдсан уг тулааны төгсгөлд шүүгчид санал нэгтэйгээр ялалтыг Ж.Полд өгсөн байна.
“Ийм зүйл болсонд би гайхахгүй
байна. Хэнд ч, юуг ч батлах гэж оролдсонгүй, зүгээр л тулаан хийсэндээ баяртай
байна. Пол бол сайн тулаанч. Тамирчны замнал маань дуусах эсэх нь тухайн нөхцөл
байдлаас шалтгаална. Гэхдээ энэ бол миний сүүлчийн тулаан гэж бодохгүй байна”
гэж Тайсон ярилаа.
Өдгөө 58 настай Тайсон боксчны
замналдаа 59 тулаан хийснээс 50 удаа ялж, 7 удаа ялагдсан ба хоёр тулааныг хүчингүйд
тооцжээ. Харин 27 настай Пол 12 тулаан хийснээс 11 удаа ялж, нэг удаа ялагдсан
байна.
Тэдний энэ удаагийн тулааныг
мэргэжлийн боксын тулаан гэж үзэх бөгөөд тэдний албан ёсны статистик үзүүлэлтэд
оруулж тооцох ажээ.