ДУНДГОВЬ: Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 104,5 хувьтай биелжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Татварын хэлтсийн мэдээлснээр орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 104,5 хувьтай биелээд байна. Тодруулбал, 2024 оны эхний 10 сарын байдлаар 25,2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Мөн улсын төвлөрсөн
төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 129,3 хувьтай буюу 3,8 тэрбум төгрөгийн
орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулсан байна.
Тусламжийн орлогыг
оруулан тооцсоноор тус аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 60,2 тэрбум
төгрөг болж, төлөвлөгөө 100,8 хувьтай биелсэн байна. Нийт орлогын 49,2 хувийг тусламж,
41,9 хувийг татвар, 8,9 хувийг татварын бус орлого эзэлж байгаа ба зарлагын
68,7 хувийг урсгал зардал, 31,2 хувийг хөрөнгийн зардал эзэлж байна.
Орон нутгийн төсвийн
орлогын төлөвлөгөөг Эрдэнэдалай сум 2,6 хувиар тасалдуулсан бол бусад 14 сум
давуулан биелүүлжээ. Ялангуяа Гурвансайхан сум 62,9 хувиар, Говь-Угтаал сум 35,8
хувиар, Хулд сум 35,7 хувиар, Дэлгэрхангай сум 34,1 хувиар, Дэрэн сум 29,4 хувиар
тус тус давуулан биелүүлсэн байна.