ЗАВХАН: Улиастайн тухай түүхчилсэн тоглолт толилуулжээ
ФОТО МЭДЭЭУлиастай, 2024
оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд Завхан аймгийн Хөгжимт
жүжгийн театрын уран бүтээлчид “Миний эх орон-Миний хайрт” тоглолтыг хийжээ.
Завхан аймгийн соёл, урлагийн байгууллагууд энэ сарыг дуустал
олон нийтэд зориулсан соёлын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд
өнөөдрийн байдлаар 24 суманд нийт 40 гаруй соёл, урлаг, спортын үйл ажиллагааг
зохион байгуулжээ.
“Миний эх орон-Миний хайрт” тоглолтын агуулга нь 1900-1911 оны хоорондох Манжийн дарлалаас гарч, үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан үеийг харуулсан Улиастайд өрнөж байгаа үйл явдлаас сэдэвчилсэн түүхчилсэн тоглолт юм.
Анх 1733 онд Улиастайд Манжийн цэргийн жанжины газрыг байгуулснаар хотын түүх бичигдэж эхэлсэн. Улиастай хотыг 1912 оны 1 сарын 21 өдөр Манжийн дарлалаас Богд хаант Монгол улсын цэргүүд чөлөөлсөн түүхтэй
Улиастай нь 1733 онд цэргийн хуаран хот болж үүссэн. Улиастайд Манжийн цэргийн хэрмийн туурь байдаг бөгөөд Монгол улсын хамгийн урт түүхтэй хот юм
Сайн цаг ирсний дараах ардуудын амьдрал
Бүжигчид
XVIII зууны дунд үед Манж нар хуучин хотын туурийг түшиглэж, сангийн хотын үүсгэн байгуулж түүхэнд Улиастайн цэргийн хүрээ, Цэргийн их хүрээ, Умард замын их цэргийн хүрээ гэх зэргээр нэрлэж байсан байна
Амраг сэтгэлийн тухай ардын дууны хоршил
Хайрын сэдэвтэй 20 гаруй ардын болон зохиолын дууг уран бүтээлчид тоглолтын үеэр дуулсан байна
Манжийн дарлалаас гарсан үеийг бүжгээр дамжуулан үзүүлжээ