ЗАВХАН: "Жүдо сурагч-2024" тэмцээнээс 7 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит “Жүдо сурагч-2024” тэмцээнд Завханы баг тамирчид амжилттай
оролцжээ.
Хөвгүүдийн 50 кг-ын жинд Б.Сайннямбуу алтан медаль, 100 кг-ын жинд Б.Батзориг мөнгөн медаль хүртсэн байна. Жүдо бөхийн 60 кг-ын жинд Т.Цэрэнранз хүрэл медаль, 34 кг-ын жинд Т.Лхагвадорж хүрэл медаль хүртжээ.
Охидоос 36 кг-ын жинд
О.Даваажаргал мөнгөн медаль, 44 кг-ын жинд Д.Даваацэцэг хүрэл медаль, 52 кг-ын
жинд Г.Саранзаяа хүрэл медалийг тус тус хүртсэн байна.
“Жүдо сурагч-2024” тэмцээнийг 2017 оноос хойш зохион байгуулж байна. Энэ тэмцээнд Монголын өсвөр үеийн олон тамирчин тасралтгүй хийсэн бэлтгэл сургуулилалтын үр шимийг гаргадаг. Тамирчид бие биеэ хурцлах туршлага суудаг төдийгүй Японы ЭСЯ, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг.
Энэ
жилийн тэмцээнд Монголын өнцөг булан бүрээс ирсэн 1300 гаруй тамирчин авхаалж
самбаагаа сорьсон өрсөлдөөнтэй тэмцээн боллоо гэж Завхан аймгийн
Биеийн тамир спортын газраас мэдээлэв.