Нийслэлийн 440 гаруй мянган иргэн нэмэлт санал хураалтад оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-10-20 12:25:29

Нийслэлийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад нийт 860452 иргэн бүртгэгдсэнээс 413212 буюу 48 хувь нь санал хураалтад оролцжээ.

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр өчигдөр орон даяар 07.00-22.00 цаг хүртэл болж өндөрлөв. Сонгууль зохион байгуулахаар улсын хэмжээнд 1765 тойргийн, 2082 хэсгийн хороо ажиллаж, нийт 1765 төрлийн 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргүүлсэн бөгөөд сонгууль зохион байгуулахад нийтдээ 13.9 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Хэдийгээр хэсгийн хороодод зохион байгуулалт сайтай, элдэв зөрчил дутагдал гараагүй ч сонгогчдын ирц, идэвхийн байдал багагүй асуудал үүсгэсэн юм. Ингээд санал хураалтын цаг дуусахад нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн насны нийт иргэдийн 48 хувь нь саналаа өгч, 152 тойргийн 79-д нь ирц хангалтгүй буюу 50 хувьд хүрсэнгүй. 

Сонгогчдын ирцийг 12.00, 17.00, 22.00 цагийн байдлаар харуулбал:

 

Дүүрэг

Нийт сонгогчийн тоо

Санал өгсөн сонгогчийн тоо

12.00 цаг

Санал өгсөн сонгогчийн тоо

17.00 цаг

Санал өгсөн сонгогчийн тоо

22.00 цаг

 

 

 

тоо

хувь

тоо

хувь

тоо

хувь

1

Багануур

18722

3088

16.5

6473

34.5

9789

52.3

2

Багахангай

2837

659

23.3

1496

52.7

2021

71.2

3

Баянгол

129410

18476

14.3

42627

32.9

65326

50.5

4

Баянзүрх

206437

22678

11

60030

29.1

93587

45.3

5

Налайх

23258

4522

19.4

8898

38.3

14055

61

6

Сонгинохайрхан

189310

22171

11.7

53029

27.9

86947

45.7

7

Сүхбаатар

87300

12956

14.8

30106

34.5

44424

50.9

8

Хан-Уул

99424

13412

13.5

34076

34.3

51160

51.4

9

Чингэлтэй

103339

12442

12.1

29585

28.6

45903

44.4

Нийт

Нийслэл

860452

110404

12.9

266320

30.9

413212

48

                   

Нийслэлд нийт 295 мандатын төлөө 152 тойрог байгуулагдан ажилласан. Үүнээс 73-т нь ирц 50 хувьд хүрсэн бол 79-д нь хүрээгүй юм. 

 

Дүүрэг

Нийт тойргийн тоо

Ирц хүрсэн

Ирц хүрээгүй

Нэмэлт санал хураалт явуулах тойрог/хороо/

1

Багануур

5

4

1 – 2,5

2

Багахангай

2

2

-

3

Баянгол

23

15

8 – 1,3,4,5,6,7,10,20

4

Баянзүрх

28

4

24 – 2-5,7-12,14,16-,22

5

Налайх

7

7

-

6

Сонгинохайрхан

32

11

21 – 1-5,7,9,11,13, 17-19,21-26,28,29,31

7

Сүхбаатар

20

15

5 - 1,3,9,10,11

8

Хан-Уул

16

11

5 - 2,3,4,11,15

9

Чингэлтэй

19

4

15 – 4,5,7-19

Нийт

Нийслэл

152

73

79

Ингээд нэгэнт хуульд заасан хувьд хүрээгүй учир Нэмэлт саналт хураалт явуулах нөхцөл байдал үүслээ. Улмаар дээр дурдсан ирц хүрээгүй тойргуудын нийт 213 санал авах байранд ирэх ням гараг буюу 23-нд нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэв. Гэхдээ нэмэлт санал хураалтад өчигдөр буюу сонгуулийн өдөр саналаа өгсөн иргэд оролцохгүй. Харин саналаа өгөөгүй иргэдийг ирүүлж санал аваад, үүнийг нь өмнөх саналд нэмэх замаар ирц бүрдүүлэн, эцсийн дүнг гаргах юм.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, харин бие даан 723 байсан юм. Тодруулбал МАН, АН, ИЗНН, Монголын Ногоон нам, Бүгд найрамдах нам, МАХН, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын “ТӨВ НУТАГ” эвсэл, Эх Орон Нам, МҮАН, Хөдөлмөрийн Үндэсний намаас нэр дэвшигчид өрсөлдсөн. 

Ирц нь бүрдсэн хэсгийн хороодоос гарсан урьдчилсан дүнгээр нийт ялалт байгуулсан нэр дэвшигчдийн 71 орчим хувь нь МАН, 28 орчим хувь нь АН-ынх байгаа аж. Баянгол, Сүхбаатар дүүрэгт АН-ын нэр дэвшигчид илүү байгаа бол бусад дүүрэгт МАН-ынхан илүү байгаа юм. 

Нийслэл, аймгийн сонгуулийн хороод дүнг тав хоногт багтан хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүн мэдээ аравдугаар сарын 26-ны лхагва гарагт эцсийн байдлаар тодорхой болох юм.

Улмаар шинээр сонгогдсон төлөөлөгчдөө аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухайгаа СЕХ болон нийтэд 7 хоногийн дотор мэдээлэх ёстой юм.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ