ЗАВХАН: Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд 762 сурагч өрсөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-17 18:18:04

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанаас 37 багш, сурагч шалгарч Завхан аймгаас улсад өрсөлдөхөөр боллоо.  


2024-2025 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа энэ сарын 9-16-ны өдрүүдэд Улиастайд болсон.  


Олимпиад монгол хэл бичиг, математик, мэдээллийн технологи, физик, хими, биологи, газарзүй, англи хэл, орос хэл, түүх, нийгмийн ухаан гэсэн 11 судлагдахууны 35 төрлөөр зохион байгууллаа.


Дунд ангийн 368, ахлах ангийн 394, нийт 762 сурагч, ерөнхий боловсролын багш нарын 39,8 хувь буюу 382 багш оролцож, мэдлэг чадвараараа өрсөлдлөө.


11 судлагдахууны төрөлд өрсөлдөж эхний гурван байрт шалгарсан багш, сурагчдад 150-300 мянган төгрөгийн батламжийг гардуулан өглөө. Улиастай сумын ерөнхий боловсролын Дэвшил сургууль амжилттай оролцож хамгийн олон буюу 9 багш, суралцагч тэргүүн дэд байрт шалгарсан байна.  


Тосонцэнгэлийн 1 дүгээр сургуулийн 7 багш, суралцагч, Улиастай сумын Чандмань эрдэнэ лаборатори сургууль, Тосонцэнгэлийн 2 дугаар сургуулийн багш, суралцагчид тэргүүн дэд байрт шалгарсан байна. Мөн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль, 3-р сургууль, Эрдэнэхайрхан, Их-Уул, Сантмаргаз, Завханмандал, Отгон, Баянтэс, Тэс сумуудын сургуулийн багш суралцагчид тэргүүллээ гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ