Сибириэс олдсон арслан зааны үлдэгдлийг үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНМОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /AP/. Хайлж буй мөнх цэвдгээс олдсон 50 мянган жилийн настай арслан зааны тугалын үлдэгдлийг Оросын Сибирийн судлаачид олон нийтэд дэлгэн үзүүлжээ.
“Яна" гэдэг нэртэй эм тугал 100 гаруй кг жинтэй, 120 см өндөр бөгөөд нэг настай байхдаа үхсэн гэж судлаачид үзэж байна. Энэхүү олдвор нь дэлхий даяар олдсон
долоон арслан зааны үлдэгдлийн
нэг юм.
Оросын зүүн хязгаарын Якут дахь "Батагайка" гэдэг галт уулын тогооны орчмын хайлж буй мөнх цэвдэг дотроос “Яна”-гийн үлдэгдлийг олжээ. “Газар доорх ертөнцийн үүд” гэгддэг уг тогоо нь 1 км-ийн гүнтэй бөгөөд тэндээс бух гөрөөс, морь, нохой зэрэг эртний амьтдын үлдэгдэл олдож байв.
Уур
амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мөнх
цэвдэг хайлж буйн улмаас балар
эртний амьтдын үлдэгдэл олдох нь
улам бүр нэмэгдэж байна.
“Яна”-гийн үлдэгдлийг арслан заан судлалын төв, музей болон ОХУ-ын Хойд Дорнодын холбооны их сургуулийн эрдэмтэд хамтран судлах ажээ. Уг олдворыг “онцгой” хэмээн эрдэмтэд тодорхойлоод, арслан заанууд хүрээлэн буй орчиндоо хэрхэн дасан зохицож байсан талаарх шинэ мэдээллүүдийг өгөх болно гэлээ.