ӨВӨРХАНГАЙ: Эрт илрүүлгээр элэгний хавдар зонхилон илэрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Эрт илрүүлгийн үзлэгээр
аймгийн хэмжээнд жилд
дунджаар 200 гаруй хавдрын өвчлөлийг шинээр илрүүлж, эмчийн хяналтад бүртгэж байна.
Сүүлийн гурван жилийн байдлаар 52039
иргэн буюу хамрагдвал зохих хүн амын 45 хувь нь эрт илрүүлгийн
үзлэгт хамрагдсан бөгөөд оношлогдсон нийт хавдрын 35 хувь нь элэгний хавдар байгаа юм. Мөн элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн
үзлэгт сүүлийн гурван
жилийн хугацаанд 20865 иргэнийг хамруулснаас хавдрын 50 тохиолдол шинээр илэрч, эмчийн хяналтад оржээ.
Түүнчлэн эрт илрүүлгийн үзлэгээр ходоодны хавдар 17.7 хувь, улаан хоолойн хавдар 10.5 хувийг эзэлж байна.