Казахстаны цахим шилжилтийн ололт, амжилт
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Технологийн хурдацтай дэвшлийн эрин үед мэдээллийн технологи амьдралын бүх салбарт нэвтэрч байна.
Шинэлэг шийдлүүдийн үндэс болсон IT технологи нь орчин үеийн
дэлхийн зах зээлд өрсөлдөх давуу тал юм. Казахстан улс дижитал шилжилтийн
тэргүүн эгнээнд явж байгаа тул мэдээллийн технологийн салбараа эрчимтэй
хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүчний нэг болгож байна. Мэдээллийн
технологийн үйлчилгээний экспорт нь тус улсыг Төв Азийн дижитал тэргүүлэгч
болгож, бусад улс оронтой харилцан ашигтай хамтран ажиллах
шинэ боломжийг нээж өгсөн. Казахстанд мэдээллийн технологийн үйлчилгээ,
бүтээгдэхүүний зах зээл долоо дахь жилдээ жил бүр дунджаар 35 хувиар нэмэгдэж байна.
Казахстан улс цахим засаглал, финтекийн хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлдэг. НҮБ-аас гаргасан “НҮБ-ын Цахим засаглалын судалгаа: Хүмүүсийн цахим засаглал 2024” үнэлгээгээр цахим засаглалын хөгжлөөр дэлхийд 24-т (2022 оны өмнөх тайлантай харьцуулахад +4 байр) эрэмблэгджээ. ТУХН-ийн бүх орон, Хятад, Швейцарь, Франц, Канад, Казахстан зэрэг өндөр хөгжилтэй орноос өмнө цахим засгийн хөгжлийн индекс маш өндөр байдаг. Тус улс мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч БНСУ, Дани, Эстони улсын хамтаар онлайн үйлчилгээний хэмжээ, чанарыг илэрхийлдэг OSI индексийн эхний аравт багтжээ.
Казахстаны мэдээллийн технологийн салбарын хөгжлийн
түвшинг харуулсан хэд хэдэн үнэлгээнийг дүн дурдвал:
• Дижиталчлалын хурдаар Digital Intelligence Index-ийн
чансаагаар 20-р байр;
• Бизнес, төр, нийгэмд эдийн засгийн өөрчлөлтийн гол
хөдөлгөгч хүч болох дижитал технологийг хэрэгжүүлэх улс орнуудын чадвар, бэлэн
байдлыг үнэлдэг Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын зэрэглэлийн 36-р байр эзэлж
байна.
IT экспорт. Казахстан мэдээллийн технологийн үйлчилгээний
экспортыг хөгжүүлэх нь эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн дижитал өөрчлөлтийн
стратегийн нэг хэсэг юм. Казахстаны дижитал хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн яамны мэдээлснээр,
өнгөрсөн оны байдлаар Казахстаны мэдээллийн технологийн үйлчилгээний экспортын
хэмжээ 529 сая долларт хүржээ. Казахстаны хөгжүүлэгчдийн бүтээгдэхүүнийг
дэлхийн 86 оронд нийлүүлсэн аж. Төрийн дэмжлэг, төрийн үйлчилгээг
цахимжуулснаар Казахстаны мэдээллийн технологийн салбар хөгжиж байна. Төрөөс
шинэ бүтээгдэхүүн гаргах, дэд бүтцийн хөгжилд идэвхтэй дэмждэг. Тусгай
инкубатор, бүс, хөтөлбөрийг бий болгох нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээний нэг
юм.
Хамгийн томд нь Английн эрх зүйн зарчим, хэм хэмжээ, жишгийг
баримталдаг Астана олон улсын санхүүгийн төв, Astana Hub технологийн парк зэрэг
багтана. Одоогоор технологийн
паркад мэдээллийн технологийн мянга гаруй компани бүртгэлтэй байгаагийн гуравны
нэг нь гадаадын оролцоотой байна. Казахстаны мэдээллийн технологийн салбарын
бас нэг ололт бол олон улсын мэдээллийн технологийн нийгэмлэгийн удирдагчид,
Казахстан болон гадаадын технологийн мэргэжилтэн, мэдээллийн технологийн компани, стартап, венчур хөрөнгө
оруулагчдыг цуглуулдаг Digital Bridge форум юм.
GovTech. Төрийн технологийн зорилго нь үйл явц, үйлчилгээг хялбар хүртээмжтэй болгохын тулд цахим хэлбэрт шилжүүлэх явдал юм. Казахстанд төрийн дижитал үйлчилгээг өдөр тутмын бодит байдал гэж ойлгодог. Казахстаны GovTech-ийн тэргүүлэх компани бол мэдээллийн технологи нь төрийн үйлчилгээг хэрхэн хялбар, хурдан шуурхай болгож болдгийн тод жишээ бол eGov платформ юм. eGov.kz-ээр дамжуулан тээврийн хэрэгслээ бүртгүүлэх, эмчийн цаг авахаас эхлээд цагдаагийн гэрчилгээ авах, нийгмийн халамжийн үйлчилгээ авах бүх төрийн үйлчилгээг авах боломжтой. Үүний ачаар Казахстанчууд урт дараалалд зогсож, төрийн янз бүрийн байгууллагад очиж цаг үрэх шаардлагагүй болсон.
Казахстанд GovTech-ийг хөгжүүлэх чухал үе
бол eGov Mobile программыг нэвтрүүлсэн явдал юм. Казахстаны хоёр хүн тутмын нэг нь вэб
хувилбартай ижил функцийг санал болгодог програмыг ашигладаг. Өөр нэг зүйл бол
биометрийн үнэмлэхийг нэвтрүүлсэн нь цар тахлын үед, ялангуяа Казахстанчууд
хорио цээрийн дэглэм сахиж, гэртээ байхдаа төрийн үйлчилгээг авч байсан. Үүнээс
гадна “Дижитал бичиг баримт” үйлчилгээг нэвтрүүлснээр Казахстаны иргэд биедээ
биет бичиг баримт авч явах шаардлагагүй болсон. Хожим нь нэмэлт тохь тухыг
хангах үүднээс үйлчилгээнд том банкнуудын програмыг нэгтгэсэн. Энэ оны
долдугаар сард гар утасны цахим засаглалын шинэ бүрэлдэхүүн хэсэг болох бизнес
эрхлэгчдэд зориулсан eGov Business программ нэвтрүүлжээ. Үүгээр дамжуулан жижиг, дунд бизнес
эрхлэгчдийн төлөөлөл ухаалаг утаснаасаа төрийн шаардлагатай үйлчилгээг шууд
авдаг. Тиймээс, программаар дамжуулан баримт бичигт гарын үсэг зурах, бизнесээ
бүртгүүлэх, хаах, магадлан итгэмжлэл, лиценз авах гэх мэт үйлдлийг хийх
боломжтой болсон.
Казахстаны мэдээллийн технологийн үйлчилгээ, олон улсын төслүүдийн экспорт нь тус улс дижитал дэвшилтэт шийдлийг дотооддоо хэрэгжүүлээд зогсохгүй дэлхийн хамтын нийгэмлэгтэй хуваалцаж байгааг илтгэж байна. Казахстан улс төрийн үйлчилгээг хүртээмжтэй, тав тухтай болгох платформуудыг боловсруулсан. Казахстаны мэдээллийн технологийн салбарын хэтийн төлөв ирээдүйтэй харагдаж байна. Энэ салбар тогтвортой өсөлттэй, Засгийн газрын дэмжлэгээр гарааны бизнесээс эхлээд олон улсын томоохон компаниуд хүртэл бүх түвшинд инновацийн олон улсын төвүүдийн нэг болох бүрэн боломжтойг Казахстаны Элчин сайдын яам мэдээллээ.