БУЛГАН: Малын тоо толгой 16.1 хувиар цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд 3 сая мал тоолууллаа.
Малын төрлөөр задалбал, 356.7 мянган адуу, 357.8 мянган үхэр, 2.3 мянган тэмээ, 1415.6 мянган хонь, 905.7 мянган ямаа тоолууллаа. Энэ нь өмнөх оноос 584.8 мянгаар буюу 16.1 хувиар буурсан байна.
Малын төрлөөр өмнөх онтой
харьцуулахад хонь 451 мянга буюу 24.2 хувь, ямаа 150.2 мянга буюу 14.2 хувиар буурсан бол үхэр 10.6 мянга буюу 3 хувь, адуу 5.6 мянга буюу 1.6 хувь, тэмээ 0.3 мянга
буюу 13 хувиар тус тус өссөн байна.
Улсын хэмжээнд Булган аймаг нийт малын тоогоор аравдугаар байрт жагсаж байна. Харин аймагтаа Могод сум 316.3 мянга, Орхон сум 304.5 мянга, Гурванбулаг 300.4 мянга, Бүрэгхангай сум 264.6 мянга, Баян-Агт сум 251.1 мянган толгой малаар тэргүүлсэн байна.