УВС: Томуу, томуу төст өвчний оноштой 119 хүүхэд эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУлаангом. 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн
тасагт томуу, томуу төст өвчнөөр 119 хүүхэд, эрчимт эмчилгээнд 3 хүүхэд
хэвтэн эмчлүүлж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн
тасгийн хүлээн авахаар 50 хүүхэд ирснээс 6 хүүхдийг яаралтайгаар, 6 хүүхдийг
амбулаториор эмнэлэгт хэвтүүлж, 7 хүүхдэд эмчилгээ хийжээ. Харин энэ сарын 2-ны
өдөр хүүхдийн тасгийн хүлээн авахаар 19
хүүхэд ирснээс 3 хүүхдийг яаралтайгаар, 20 хүүхдийг амбулаториор эмнэлэгт
хэвтүүлж, 5 хүүхдэд эмчилгээ хийсэн байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдэд хандаж амны
хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаах, хүн хоорондын зай барих, олон хүн цугларсан газар бага насны хүүхдийг дагуулан явахгүй байх, гэртээ өрөө
тасалгаандаа агаар сэлгэлт сайтар хийж 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, илчлэг
сайтай хоол хүнс хэрэглэж хүүхдийнхээ дархлааг дэмжихийг зөвлөж байна.