УВС: Төвлөрсөн хогийн цэгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-08 17:20:54

Улаангом. 2025 оны 1 дүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 100 сая төгрөгийн төсөвт өртөгтэй "Төвлөрсөн хогийн цэг, оршуулгын газрын зөвлөх үйлчилгээ" үзүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер зарлаад байна.  


Тендерийн материалыг www.tender.gov.mn цахим системээр энэ сарын 15-ны өдрийн орон нутгийн 09:00 цагаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй иргэн болон хуулийн этгээдийг байлцуулан тус өдрийн орон нутгийн 10:11 цагт нээх юм.


Увс аймгийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиох бөгөөд төвлөрсөн хогийн цэг болон оршуулгын газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.


Тендерт оролцох сонирхолтой иргэд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 7045-3262 тоот утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авах боломжтой.

Холбоотой мэдээ