ДУНДГОВЬ: “Хүмүүн бичиг” сонины 1996 оноос хойших бүх дугаарыг уншигчдад хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит
аймгийн төв номын сангийн фондод МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины 1996 оноос хойших бүх
дугаар хадгалагдаж байна.
Үндэсний монгол бичгээр дагнан гаргадаг, долоо хоног тутмын цорын ганц тогтмол хэвлэл "Хүмүүн бичиг" сонин 1992 оны 4 дүгээр улирлаас хэвлэлийн нийтийн захиалгад орж байжээ.
Аймгийн төв номын сангаас өнгөрөгч онд сонины фонд байгуулж, жил бүр захиалж байсан бүх сониноо төрөлжүүлэн уншигчдад хүргэдэг болж байгааг тус номын сангийн эрхлэгч А.Нансалмаа онцлов. Уг фондод “Үнэн” сонин, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”-ы 2000 оноос хойших, “Хүмүүн бичиг” сонины 1996 оноос хойших дугаарууд он оноороо байна.
Номын санч Ц.Оюунжаргал зургаагаас дээш ангийн суралцагчид анги хамт олноороо ирж, “Хүмүүн бичиг” сониныг тогтмол уншдаг болсон, ялангуяа Мандал сургуулийн 8б анги, Эрдмийн далай сургуулийн 9а ангийн сурагчид тогтмол уншдаг хэмээн ярилаа.