ЗАВХАН: Номын сангаар үйлчлүүлэх иргэдийн тоо 6.5 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Бэгзийн Явуухулангийн нэрэмжит Завхан
аймгийн төв номын сан 201 төрлийн 305 номоор сан хөмрөгөө баяжуулжээ.
Тус номын сан монгол, англи, орос, төвөд хэл дээрх 56084 номтой, монгол номын 2, орос, англи номын тус бүр нэг номын фондтой.
Жил бүр сан хөмрөгийн бүрдүүлэлтийг худалдаа, хандиваар бүрдүүлдэг бөгөөд ном хэвлэл худалдан авах журмаар бүрдүүлж байна. 2024 онд 201 нэр төрлийн 305 ширхэг 8 сая гаруй төгрөгийн ном хэвлэлээр сан хөмрөгөө бүрдүүлсэн байна. Худалдаагаар 131 нэр төрлийн 186 ширхэг, хандиваар 70 нэр төрлийн 199 ширхэг номоор фондоо баяжуулсан байна. Сүүлийн 10 жилд уншигчийн карт нээлгэж номын сангийн танхимуудаар үйлчлүүлж байгаа уншигчдын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал өнгөрсөн онд гэхэд байнгын уншигчийн картаар үйлчлүүлж байгаа иргэдийн тоо 6.5 хувиар өссөн байна.
Өнөөдрийн байдлаар төв номын сангийн танхимуудаар 3000 орчим уншигчийн карттай иргэн үйлчлүүлж байна. Манайх номын сангийн уламжлалт үйлчилгээг орчин үеийн техник технологитой хослуулан цахим номын сангийн үйлчилгээг өргөжүүлсэн. Цахим номын сангийн үйлчилгээг 3500 гаруй уншигч авсан байна.
Энэ жил түүх соёлын үнэт өв, ном товхимлыг өсвөр хойч үедээ өвлүүлэн үлдээх. Нийгэмд мэдээлэлд тулгуурласан мэдлэгтэй иргэнийг төлөвшүүлэх “Мэдээллийн нээлттэй төв” болох зорилготой ажиллаж байна гэж Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангаас мэдээлэв.
Хүүхдийн уншлагын танхимд ээж аавууд бага насны хүүхдүүдтэйгээ хамт үйлчлүүлэх дуртай байдаг
Номын санд уншигчийн карттай иргэдийн 60 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан байдаг