УВС: Төрийн албан хаагчид үндсэн хуулийн мэдлэгээ сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-10 17:01:20

Улаангом. 2025 оны 1 дүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Увс аймгийн ИТХ-аас Монгол Улсын шинэ үндсэн хууль баталсны 33 жилийн ойн хүрээнд төрийн албан хаагчдын дунд АХА тэмцээн зохион байгууллаа.


Үндсэн хуулийн талаарх иргэд болон төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэгийг бататгах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор аймгийн ИТХ-аас жил бүр АХА тэмцээнийг зохион явуулдаг байна. Өнөөдөр болсон тус тэмцээнд 35 хүн оролцож, Монгол Улсын шинэ үндсэн хуулийн талаарх мэдлэг чадвараа сорилоо.


Тэмцээний 1-р байрт Увс аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.Авирмэд, 2-р байрт Боловсролын газрын ахлах мэргэжилтэн Т.Ганзориг, 3-р байрт аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Д.Норолхойжав нар тус тус шалгарсан юм.


Ташрамд, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.Авирмэд тус тэмцээнд 3 дахь жилдээ тэргүүллээ.

 

Холбоотой мэдээ