ГОВЬ-АЛТАЙ: Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд аймгийн арслан Д.Ганцоож түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ардчилсан шинэ үндсэн хууль баталсны 33 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Дэлгэр сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээ, "УБ ойл" ХХК-ийн бөх, аймгийн арслан Д.Ганцоож түрүүллээ.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааныг 1992 оноос жил бүр уламжлал болгон зохион явуулж буй юм. Өнөөдрийн барилдаанд 64 бөх хүч бяр, уран мэх, хурц ухаанаа сорин барилдсанаас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээ, "УБ ойл" компанийн бөх аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Есөнбулаг сумын харьяат сумын заан Г.Загдаа нар шөвгөрсөн бол Халиун сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээний бөх аймгийн начин М.Өсөх-Ирээдүй үзүүрлэж, Дэлгэр сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээ "УБ ойл" компаний бөх аймгийн арслан Д.Ганцоож түрүүллээ.