ДАРХАН-УУЛ: Мал сүргийн 20 хувийг баталгаажсан үүлдэр, омгийн мал эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-01-13 12:17:28

Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар 252.117 толгой мал тоолуулсан. Үүнээс 54000 буюу 20 хувийг баталгаажсан үүлдэр, омгийн мал сүрэг эзэлж байна.


Тухайлбал, дөрвөн үүлдрийн адууг цэврээр болон эрлийзжүүлэн үржүүлж байна. Монгол 19948, галшар 695, тэс 1139, араб 156 нийт 21938 цэвэр үүлдрийн адуу тоолуулжээ.




Мөн 12 үүлдрийн дөрвөн ашиг шимийн чиглэлийн үхрийг цэврээр болон эрлийзжүүлэн өгсөж байна. Үүнд талын улаан 132, хар тарлан 309, алатау 66, симменталь 422 лимузин 2, казахын цагаан толгойт 805, сэлэнгэ 3227, ангус 97, монтибиллярд 234, герефорд 142, халимаг үүлдрийн 77 үхэр тоолуулсан байна.


Хонин сүргийн хувь долоон үүлдрийн гурван ашиг шимийн сүргийг цэврээр болон эрлийзжүүлэн үржүүлж байна. Монгол 93578, баяд 16973, меринос 65, үзэмчин 361, эделибай 9, суффольк 5, керей 1201 тоо толгой бүртгэгджээ.




Ямаан сүргийн тухайд баяндэлгэр үүлдрийн 200, алтай улаан 321, эрчим хар 666, өлгийн улаан 10924, монгол үүлдрийн 69030 толгой ямааг цэврээр болон эрлийзжүүлэн өсгөж байна.


Түүнчлэн өнгөрсөн онд 230 үнээ, 500 толгой хонинд зохиомол хээлтүүлэг хийсэн бөгөөд хээл авалтын хувь 67.2 хувьтай байгаа нь өмнөх онтой харьцуулахад 8.8 хувиар өсжээ.




Ташрамд, малчдад өсвөр хээлтүүлэгч шилж сонгох аргыг эзэмшүүлэх зорилгоор хоёр сумын 13 малчин өрхийн 800 орчим төлд үүлдэрлэг байдал, өсөлт хөгжил, галбир биеэр нь шилэх сонголтыг явууллаа. Ингэснээр дөрвөн хурга, 14 ишиг сонгон авч хээлтүүлэгчийн тоог нэмэгдүүлжээ.

Холбоотой мэдээ