ЗАВХАН: Малчид 14.4 мянган тонн өвс бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймаг орон нутгийн хөгжлийн сангаас 150.0 сая төгрөгөөр 69
тн тэжээлийн улаан буудай, 105 тн хивэг бэлтгэж улсын нөөцийн таван салбар цэгт байршуулжээ.
2024-2025 оны өвөл мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол улсын засгийн газрын 28 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 02 дугаар “Мал аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын дагуу өвөлжилтийн бэлтгэлийг хангасан байна.
Завхан аймгийн хэмжээнд 2024-2025 оны өвөл, хавар 10054 малчин өрхөд хонин толгойд
шилжүүлснээр 5.5 сая толгой мал
өвөлжиж байна.
Дээрх тогтоол, албан даалгавруудын дагуу аймгийн аюулгүйн
нөөцийг бүрдүүлсэн. Орон нутгийн
хөгжлийн сангаас 150.0 сая төгрөгөөр 69 тн тэжээлийн улаан буудай, 105 тн хивэг
гээд нийт 174.0 тн тэжээл бэлтгэж
улсын нөөцийн таван салбар
цэгт байршуулсан. 24 сумын аюулгүйн нөөцөд 1079.9 тн өвс буюу бэлтгэх өвсний 56.2
хувийг, 311.6 тн тэжээл буюу 43.3
хувийг бэлтгэсэн байна.
Малчид өвс 14037.4 тн, сүрэл 1223.0 тн, ногоон тэжээл 7108.7 тн, үйлдвэрийн тэжээл 403.3 тн, гар тэжээл 360.0 тонныг бэлтгэсэн байна.