ЗАВХАН: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас энэ жил 10 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-15 17:46:58

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэгч "Эрдэнэт" төрийн өмчит үйлдвэрийн газар Завхан аймагт 4 сая мод тарьж ургуулна.  


Завхан аймаг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичигт тусгасан нэг ажил нь мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил юм.


Санамж бичгийн хүрээнд манай газраас Орхон аймгийн Ойн генетик нөөцийн "Эрдэнэт" төвтэй танилцаж туршлага судалсан юм.


Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 100 сая мод тарьж ургуулах, үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, хөрс сайжруулах арга аргачлал, технологийг боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх. Мод тарихад ашиглах үржил шимт хөрсний нөөц бий болгох.


Жилд 10 сая шилмүүст, навчит болон жимсний модны тарьц суулгац бойжуулах мод үржүүлгийн газрыг байгуулж ажиллаж байгаа юм. Мод тарих, иргэдэд экологийн боловсрол олгох, ойн сургалт, судалгаа хийх, ойн салбарыг аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох зорилгуудыг төлөвлөн ажиллаж байна.


Тус газрыг түшиглэн хамтын ажиллагааны хүрээнд Завхан аймагт 2031 он хүртэл 4.0 сая сая мод тарьж ургуулах юм. Энэ жил 10 мянган мод тарина. Эдгээр модыг хаана, ямар сум, газарт тарих судалгааны ажлууд эхэлсэн байна.

 

Мөн МУИС, ХААИС-ийн Агро экологийн сургуулийн багш нартай уулзаж санал солилцож олон боломжийг ярилцсан юм. Тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр зарласан бөгөөд энэ талаар МУИС-ийн Ойн судлалын хөтөлбөрийн мэргэжилтэн бэлтгэх ахисан түвшний сургуулийн захирал, профессор Н.Баатарбилэгтэй ойн салбарт ажиллаж байгаа ажиллах хүчний талаар ярилцлаа.


Тэрээр ойн салбарт ойрын хугацаанд 7 мянган мэргэжлийн ажилчин, инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай байгаа талаар хэлсэн. Байгаль хамгаалагчид болон бусад ойн аж ахуй эрхэлдэг иргэдийг их, дээд сургууль төгссөн бол элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр ойн аж ахуйн бакалаврын хөтөлбөрт элсэж орой, эчнээгээр хоёр жилийн хугацаанд суралцаж төгсөх боломжтой талаар ярив.


МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч Ph.D Ө.Баярсайхан багштай уулзаж байгаль хамгаалагчид болон бусад ойн аж ахуй эрхэлдэг иргэдийг мөн их, дээд сургууль төгссөн бол элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр экологи байгаль хамгааллын бакалаврын хөтөлбөр, биологийн нөөцийн магистрын хөтөлбөрт элсэж орой, эчнээгээр 2 жилийн хугацаанд суралцаж төгсөх боломжтой гэхчлэн хамтран ажиллахаар болов. 


ХААИС-ийн Агро экологийн сургуулийн захирал Ph.D, дэд профессор А.Буянбаатартай уулзаж Завхан аймагт "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, тохиромжит газрын судалгаа хийх, модны төрөл зүйлийг тодорхойлох.


Байгаль хамгаалагчдыг чадавхжуулах ахисан шатны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцаж хамтран ажиллахаар болсон гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв. 


Ойн генетик нөөцийн "Эрдэнэт" төв


Холбоотой мэдээ