ӨМНӨГОВЬ: Гадаад хэлний багш нар туршлага солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЕБС-ийн гадаад хэлний багш нарын туршлага солилцох уулзалтыг нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Туршлага солилцох уулзалтыг ''Туршлагаа хуваалцах өдөр'' нэрийн дор Өмнөговь
аймгийн Сэврэй сумын ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулж, 16
сургуулийн 35 багш оролцлоо.
Уулзалтын
зорилго нь багш нарын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийн
хэрэгжилт, үр дүнг сайжруулах ажлын хүрээнд гадаад хэлний багш нар өөрсдийн
арга зүй туршлага ололт амжилтаа мэргэжил нэгт багш нартаа хуваалцаж түгээн
дэлгэрүүлэх юм.
Монгол Улсын зөвлөх багш Ө.Сувдаа, Б.Цацрал орос хэлний мэргэжилтэн багш Юлия
Анатольевна Аксенова нар багшлах арга зүйн туршлагаа танилцуулснаараа онцлог үйл
ажиллагаа боллоо.