П.Мөрөн “Дакар Ралли-2025” уралдаанд 76 дугаар байрт хурдлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. 1977 оноос эхлэлтэй, хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто, мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан өндөрлөлөө.
Саудын Арабын Биша хотод болсон 7500 км зайн уралдаанд манай улсаас олон улсын хэмжээний мастер П.Мөрөн мотоциклын төрөлд өрсөлдөхөд 135 тамирчинаас нийлбэр дүнгээр 76 дугаар байрт хурдалжээ. Тэрбээр 14 өдрийн уралдаанд хамгийн өндөр амжилтыг долдугаар гараанд үзүүлэхдээ шилдэг 28-д орсон нь онцгой амжилт.
Өдгөө 27 настай П.Мөрөн эх орондоо 73, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байв.