ДУНДГОВЬ: 6 тамирчин жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн 2025 оны бүсний ангилалтай улсын аварга
шалгаруулах тэмцээнээс
“Ид шидийн орон-Дундговь” хүүхэд хөгжил, хамгааллын төвийн
“Харцага” академийн 36 тамирчин амжилттай оролцож, 14 алт, 6 мөнгө, 2 хүрэл
медаль хүртлээ.
Тус тэмцээний дунд болон ахлах насны ангилалд Ө.Цэрэнжаргал,
Маргад, Б.Мөрөн, М.Эрхсаран, М.Урангоо, Б.Өрнөх
нар түрүүлж, алтан медаль авсан бол Б.Эгшиглэн, Замилан, Анхилцэцэг нар 2
дугаар байрт шалгарч, мөнгөн медаль, М.Анх-Эрдэнэ, П.Дөлгөөн- Эрдэнэ нар 3
дугаар байр эзэлж хүрэл медаль хүртжээ.
Харин бага насны ангилалд Б.Гүррагчаа, Ө.Амартүвшин, Б.Номин-Эрдэнэ,
Б.Энхзориг, Б.Эгшиглэн нар түрүүлж, А.Ану-Үжин, Б.Оргих нар 2 дугаар байрт
шалгарсан байна.
"Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн
Х.Пүрэвдэлгэр багштай жюү жицү бөхийн сургалт 2022 оны 11
дүгээр сарын 1-нээс эхлэн хичээллэсэн ба улмаар “Харцага” академи болон
өргөжжээ.
2024 оны жюү жицү бөхийн улсын аварга шалгаруулах
тэмцээнд тус төвийн 31 сурагч оролцож, 4 алт, 4 мөнгө, 6 хүрэл авсан амжилт
үзүүлсэн бол энэ жил амжилтаа ийнхүү ахиулсан байна. Түүнчлэн тус академийн тамирчин
М.Эрхсаран Д.Гандорж, Ө.Цэрэнжаргал нар өнгөрсөн жил Арабын Нэгдсэн Эмират
Улсын Абу Даби хотноо зохион байгуулсан Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнд амжилттай оролцож, М.Эрхсаран Дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн.
Харин энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний оролцогчдоос 6 хүүхэд ирэх 10 дугаар сард Абу Даби хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.