Унадаг дугуйн аймгийн аваргыг анх удаа шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-23 18:10:19

Баянхонгор аймгийн аварга шалгаруулах унадаг дугуйн анхны тэмцээнийг аймгийн БТСГ, Цагдаагийн газар, Хонгорын дугуйчин клубтэй хамтран зохион явууллаа.

Аймгийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд нийт 30 гаруй тамирчид оролцож гурван насны ангилалд аваргаа шалгаруулсан байна. Тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй ангилалын 1-р байранд Б.Мягмаржав, 12-18 насны ангилалд А.Пүрэвням, 8-12 насны ангилалын эрэгтэй төрөлд Э.Буяндэлгэр, эмэгтэй төрөлд 1-р байранд Б.Номин нар тус тус түрүүлжээ.

Аймгийн аварга шалгаруулах дугуйн тэмцээн нь 7 хоног бүрийн Бямба гаригт зохион байгуулагддаг Нарны алхалттай хамтран болсноороо онцлог байлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн газрын Спорт гимнастикийн үзүүлбэр, БТСГ-ын Сагсны секцийн хүүхдүүдийн үзүүлбэр тус тус болсон юм. Цаашид дугуйн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил болгон зохион байгуулахаар болсон байна.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ