ТӨВ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-02-04 17:31:42

Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийн талаар хэлэлцэн, баталлаа.


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөл нь 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 13 зорилт, 42 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр баталж, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар боллоо.


Үүнд:

1. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хамтарсан багуудад үйл ажиллагааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх


2. Хүүхэд, өсвөр үе, иргэдэд сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө, үйлчилгээ, тусламж үзүүлэх мэргэжлийн сэтгэл зүйчдийг бэлтгэн ажиллуулах, нийгмийн сэтгэл зүй, хувь хүний ёс зүйн чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах.


3. Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлыг эрчимжүүлэх.


4. Залилан мэхлэх гэмт хэрэг, цахимаар үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим технологид суурилан тусгай ажил зохион байгуулах.


5. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, энэ төрлийн хууль эрхзүйн мэдлэгийг иргэд, залуучуудад олгох


6. Сумдын зохицуулах зөвлөл, дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх байгууллагын мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг шинэ шатанд гаргах


7. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд дэвшилтэд техник хэрэгсэл, цахим технологи ашиглана.


Цаашид төлөвлөсөн ажлыг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч, аймгийн салбар зөвлөлөөс сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хамтарсан багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамгаалах байрны асуудлыг судалж шийдвэрлэх, олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, үйл ажиллагааг дэмжин ажиллах талаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.

 

Холбоотой мэдээ