СЭЛЭНГЭ: Бий биелгээний шавь сургалтыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-07 14:17:36

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бий биелгээний шавь сургалтыг Сэлэнгэ аймагт 2 дахь жилдээ зохион байгууллаа.

 

Төслийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургуулиас хэрэгжүүлж байгаа юм.

 

Сургалтыг Увс аймгийн Тариалан сумын Соёлын төвийн дарга, хотон биелгээний 4 дэх үеийн өвлөн уламжлагч багш, МУСТА Х.Түмэнжаргал удирдан явууллаа.

 

Долоо хоногийн турш үргэлжилсэн уг сургалтад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Жавхлант, Мандал, Хүдэр, Ерөө, Шаамар, Орхон, Орхонтуул, Сант сум, Рашаант, Хэрх тосгоны нийт 36 өвлөн суралцагч хамрагдлаа.

 

Нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал, ажил хөдөлмөрөөс үүсэлтэй хөдөлгөөний урлаг болох монгол бий биелгээг ЮНЕСКО-д соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах өвийн төрөлд 2009 онд бүртгэжээ.

 

Холбоотой мэдээ