Имжний үр хөврөлийг анх удаа ургуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНСИДНЕЙ, 2025 оны хоёрдугаар сарын 7 /ABC/. Австралийн Квинслендийн их сургуулийн эрдэмтэд хуруу шилэнд үр тогтоох аргыг ашиглан имжний үр хөврөлийг анх удаа ургуулсан байна.
Уг туршилт амжилттай болсноор коала баавгай, Тасманы чөтгөр, Квинслендын вомбат зэрэг устах аюулд ороод буй бусад уутат амьтныг аврах боломжтой гэж судлаачид найдаж байна. Имжний үр хөврөлийг ургуулахын тулд хэдийн үхсэн эр, эм имжний эсийг ашиглажээ.
Судлаачид туршилтын дараачийн шатанд үр хөврөлийг эм имжинд суулгахаар төлөвлөж байгаа ажээ. Хуруу шилэнд үр тогтоох аргын тусламжтайгаар анхны уутат амьтан төрөх хүртэл дор хаяж 10 жил шаардагдана гэж эрдэмтэд үзэж байна.