ХОВД: Зарим газраар цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр 20:00 цаг хүртэл Ховд
аймгийн нутгаар үүлшинэ.
Зарим газраар бага зэргийн цас орох ба салхи баруун хойноос
секундэд 3-8 метр, алтайн салбар уулсаар секундэд 11-13 метр байх төлөвтэй.
Харин агаарын температурын хувьд Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын
нутгаар -15-20 градус, бусад нутгаар -10.-15 градус хүйтэн байна гэж Ховд
аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.