ДУНДГОВЬ: 2025 оны сагсан бөмбөгийн аваргуудыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн аварга
шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 8-9-ний Мандалговьд
зохион байгууллаа.
Тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 5 багийн 180 гаруй
тамирчин оролцсон ба тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Дундговь аймгийн U-12
өсвөрийн шигшээ багийн тамирчид үзүүлэх тоглолт хийжээ.
Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг “Говь” баг,
хоёрдугаар байрыг МАН-ын дэргэдэх Социал демократ монголын залуучуудын холбооны
баг, удаах байрыг “Гурвансайхан” баг эзэлж
амжилт гаргалаа.
Харин эмэгтэй төрөлд “U conn” баг түрүүлж, МАН-ын
дэргэдэх Социал демократ монголын залуучуудын холбооны баг, тус аймгийн сагсан
бөмбөгийн холбооны баг удаалжээ.
Сагсан бөмбөгийн тэмцээний "Шилдэг тоглогч"-оор “Говь” багийн тоглогч О.Төгөлдөр, “U conn“ багийн тамирчин С.Марал-Од нар тодорсон байна.