ЗАВХАН: Анхны гэрлэлтийн дундаж нас 25-26 байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-14 15:56:53

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр, хайрын өдөр, дурлалт хосуудын өдөр.


Завхан аймгийн хэмжээнд энэ оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 23 хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна.


Анхны гэрлэлтийн дундаж нас эмэгтэй 25, эрэгтэй 26 нас байна. Гэрлэсэн нийт хүн амын 60.9 хувийг нь 24-35 насныхан 21.8 хувийг нь 18-24 насныхан, 13 хувийг нь 35-44 насныхан эзэлж байна. Гэрлэсэн хүн амын 4.3 хувийг нь 50-аас дээш насныхан эзэлж байна. Гэрлээгүй хүн амын 59.4 хувь нь 16-24 насныхан байна. Гэрлээгүй хүн амын 5.1 хувь нь +55-аас дээш насныхан байна.


Завхан аймаг 21.7 мянган өрхийн 71.8 мянган хүн амтай. Нийт хүн амын 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэйчүүд юм. Нийт хүн амынх 32.1 хувь нь 16 хүртэл насны хүүхэд, 27.0 хувь нь 16-34 насны залуус, 26.5 хувь нь 35-54 насныхан бөгөөд залуу хүн амын бүтэцтэй аймаг юм гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ