УВС: Цолгүй 45 бөхийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-21 10:43:51

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.лдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг угтан Увс аймгийн Тэс сумын есөн багийн цолгүй 45 залуу бөхийн барилдаан буюу “Багийн халз барилдаан-4” боллоо.


Жил бүр уламжлал болгон явуулдаг тус барилдааныг энэ жил Цагаан толгой баг хариуцан зохион байгууллаа. Энэхүү барилдаан нь “Алтан цом” барилдааны дүрмээр явагддаг бөгөөд 8 тойргийн дараа нэг ч ялагдалгүй 8 оноогоор Цагаан толгой баг түрүүлсэн бол 2-р байрт Булгийн өндөр баг, 3-р байрт Баян-Овоо баг орлоо.


Тойрог дууссаны дараагаар 4 залуу бөх нэг ч унаагүйгээр 8 даваатай гарч ирсэн бөгөөд дахин тойргоор барилдуулахад Цагаан толгой багийн бөх Б.Энхболд өвдөг шороодолгүй түрүүлсэн юм.

45 залуугаас уран барилдаантай бөхөөр Суварга багийн бөх М.Дашхоролыг шалгаруулж, шагналыг Нурагт багийн харьяат С.Лхайжав ивээн тэтгэж шагнал гардууллаа.

Дараа жилийн “Багийн халз барилдаан-5”-ыг Булгийн өндөр баг зохион байгуулахаар болов.


Ташрамд, Увс аймгийн Тэс сумаас Улсын заан цолтон нэг, Улсын харцага цолтон гурав, Улсын начин цолтон 10 төрөөд байна.

Холбоотой мэдээ