УВС: “Уянга соёо” компанийн хамт олон “Улсын аварга тариаланч" боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 25
/МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын
О.Пүрэвбаатар захиралтай
“Уянга соёо”
компанийн хамт олон "Улсын
аварга тариаланч"-аар шалгарлаа.
“Уянга соёо”
компанийн хамт олон
өнгөрсөн хугацаанд сумандаа газар тариалан эрхэлж буй 20-25 иргэн, аж ахуйн нэгжид хаврын тариалалт, намрын ургац
хураалтын үеэр техник хэрэгсэл, хүн хүчний туслалцаа тогтмол
үзүүлсээр иржээ. 2024 онд 14 мянган пресс боож худалдан борлуулахын хажуугаар
Баруунтуруун сумын дөрвөн багийн өвсний фондод 4000 пресс хандивласан байна.
Тэрчлэн
тус компанийн хамт олон 1200 гаруй га-д ургац тариалж,
арвин ургац хураан авчээ.
Тус
компанийн захирал О.Пүрэвбаатар нь 1988-1996 онд Баруунтурууны САА-д
тракторчин, 1996-2000 онд Зүүнтуруун ХК-д тракторчин, 2000 оноос хувиараа ажиллаж
байгаад 2007 онд “Уянга соёо” ХХК-ийг
үүсгэн байгуулжээ. Тэрбээр 2019
оны үзүүлэлтээрээ 2020 онд “Улсын
аварга тариаланч”-аар
шалгарч байсан бол энэ жил түүний удирдсан компанийхан ийнхүү “Улсын
аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа.