ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин З.Цэдэнсодном 20 өрхийг малжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан 4-р багийн малчин З.Цэдэнсодном, гэргий Д.Одонтуяа нар Улсын аварга малчин болж шагналыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа гардуулан өгч баяр хүргэлээ.
З.Цэдэнсодном нь 40 жил мал маллаж байна. Тэрбээр мал сүргээ дөрвөн төрлөөр өсгөн үржүүлдэг бөгөөд бэлчээрийн даац хэтэрч, хүрэлцээ муудсан энэ үед цөөн тоогоор чанартай мал маллаж, фермерийн чиглэлээр малаа өсгөхөд анхаарч буйг онцолж байлаа.
Мөн өөрийн мал маллах арга туршлагаа 3 хүүхдэдээ заан өвлүүлж түүний хүү Ц.Мижиддорж могой жилийн босгонд "Аймгийн аварга малчин" хэмээх алдрыг хүртсэн байна.
Улсын аварга малчин З.Цэдэнсодном малч ухаан, хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг
өөрсдийн амьдралаараа үлгэрлэж, хориод малчдыг малжуулан өдгөө эхнээсээ 500
гаруй малтай өрхүүд болжээ.