Уяачдад улсын цол хүртээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7,
10.9 дэх хэсэгт заасан болзол хангасан уяачдад улсын цол олголоо.
Монгол Улсын Тод манлай уяач цолыг:
Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайхан
Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэрэгийн Цогтсайхан
Монгол Улсын Манлай уяач цолыг:
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сэрээтэрийн Баярсайхан
Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадорж
Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Баттулгын Сүхбаатар
Монгол Улсын Алдарт уяач цолыг:
Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Далайн Батбаяр
Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнэ
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаа
Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Баттулгын Наранбат
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагва
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Төмөрхүрээгийн Төрмөнх
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Жаргалсайханы Уясах нарт хүртээлээ.