Францын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-02-28 13:59:13

ПАРИС, 2025 оны хоёрдугаар сарын 27 /Live Science/. Хэдхэн долоо хоногийн өмнө Хятадын халуун цөмийн реакторт тогтоогоод байсан амжилтыг Францын халуун цөмийн реакторт хийсэн туршилтын явцад шинэчилжээ. 


Тодруулбал, WEST халуун цөмийн реакторт плазмын шаталтыг 1331 секундийн турш тогтоон барьснаар нэгдүгээр сарын 20-нд Хятадын реакторт тогтоосон 1066 секундийн өмнөх амжилтыг 25 хувиар ахиуллаа. 


“2 МВт-ын дулааныг шахах замаар устөрөгчийн плазмыг 20 гаруй минутын турш барьснаар технологийн шинэ чухал үе шатанд хүрч чадлаа" гэж уг реакторын оператор компани болох CEA компанийн захирал Анна-Изабель Этьенвре онцолсон байна. 



Холбоотой мэдээ