Олон улсын уралдаанаас манай дуучин Б.Батжаргал 3 дугаар байрт шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2016-10-26 16:15:08

Энэ сарын 22-23-ны өдөр Москва хотноо  Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдаан хоёр үе шаттай болж  финалын шалгаруулалтад 12 орны 19 дуучин тунаж үлдсэнээс Монголын дуучин Баярсайханы  Батжаргал 3 дугаар байрт  шалгарч хүрэл медаль, 10 мянган долларын шагнал гардлаа.

Уралдааны гран-при шагналыг ОХУ-ын дуучин  Бержанская  Василиса хүртэж  алтан медаль, 30 мянган ам.доллар гардсан бол нэгдүгээр байранд Азербайжаны Назаров Ильхам шалгарч  алтан медаль, 25 мянган доллар, хоёрдугаар байранд Азербайжаны Гусейнли Магеррам  шалгарч  мөнгөн  медаль, 15 мянган долларын эзэн болов. 

Тус улсын хамгийн том концертын танхим болох Crocus City-д болсон уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд ЗХУ-ын Ардын жүжигчин Тамара Синявская, Оросын Ардын жүжигчин Лариса Долина, ЗХУ болон Азербайжаны Ардын жүжигчин Бадалбейли Фархад Шамси Оглы, Дуурийн нэрт  дуучин  Фарина Франко, “Di Arte lirica” Дуурийн урлагийн  Академийн /Озимо хот/  уран сайхны удирдагч  Де Виво Винченцо, Австрийн Линц хотын  “Liva”  урлагийн байгууллагын найруулагч, уран сайхны удирдагч  профессор Фрай Ханс-Йохам нар багтав.

А.Огторгуймаа   

Холбоотой мэдээ