УВС: Аймгийн хүн амын 49.6 хувь нь эмэгтэйчүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-10 14:26:30

Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Увс аймгийн нийт хүн амын 49.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд 40.1 хувь нь Улаангом суманд, 59.9 хувь нь бусад 18 суманд амьдарч байна.


Өнгөрсөн онд төрсөн нийт хүүхдийн 47.8 хувь нь охин байжээ. Тус аймгийн хамгийн өндөр настай эмэгтэй энэ жил 104 нас хүрчээ.


Улсын хэмжээнд Март нэртэй 1002 хүн байгаагаас Увс аймагт 46 эмэгтэй амьдарч байна. 

Холбоотой мэдээ