Хэфэй хотын оршин суугчдын тоо 10 саяас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-03-13 17:29:38

БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 13 /CGTN/. Хятадын зүүн нутгийн Аньхуй мужид 2024 онд явуулсан хүн амын тооллого судалгаагаар тус мужийн төв Хэфэй хот байнгын оршин суугчдынх нь тоо 10 саяас давсан Хятадын 18 дахь хот болжээ. 


Судалгаанаас үзвэл, Аньхуй мужийн байнгын оршин суугчдын тоо 2024 оны эцэст 61.23 саяд хүрч, 2023 оныхоос 0.03 хувиар /20 мянган хүн/ өссөн байна. Тус мужийн 16 хотоос Хэфэй хот 10.002 сая байнгын оршин суугчтай бөгөөд хотжилтын түвшин 86.38 хувь байна.


2024 оны эцсийн дүн мэдээгээр, 10 саяас давсан байнгын оршин суугчидтай бусад 17 хот бол Чунцин, Шанхай, Бээжин, Чэндү, Гуанжоу, Шэнжэнь, Ухань, Тяньжин, Шиань, Сүжөү, Жэнжөу, Ханжөү, Шижяжуан, Линьи, Дунгуан, Чанша, Чиндао юм.


Hefei Daily сонинд мэдээлснээр, эдгээр 17 хотын 15-ынх нь /Шижяжуан, Линьи хотоос бусад/ ДНБ нэг их наяд юаниас давснаар эдийн засгийн том төвүүд болж өргөжлөө.


Хөх мөрний бэлчир дэх 9 саяас дээш оршин суугчтай Вэньжөү, Нинбо, Наньжин, Сюйжөү хотууд 10 сая хүн амтай хотуудын эгнээнд удахгүй багтах гэж байна.


Хятад улс 2025 онд эдийн засгийн өсөлтөө 5 орчим хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн билээ. 



Холбоотой мэдээ