АРХАНГАЙ: Музейгээр 1320 хүн үйлчлүүлснээс 782 нь хүүхэд байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Музейн нээлттэй өдрүүд”-ийг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд цагаан сарын баяр, амралтын өдрүүд таарсан учраас нэг долоо хоногоор хойшлуулж, энэ сарын 7-13-ны өдрүүдэд Монгол орон даяар зохион байгуулсан юм.
“Музейн нээлттэй өдрүүд”-ийг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд зохион байгуулж, бүх насныханд үнэ төлбөргүй үйлчилснээрээ онцлог байв.
Анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэй нь XVIII зууны эхэн үеийн Монголын Буддизмын гарамгай сэтгэгч, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, Монголын Төвөд хэлт уран зохиолыг үндэслэгч юм. Зая гэгээний өвийг сурталчлан таниулах зорилготойгоор “Зая гэгээний өв” үзэсгэлэнг мөн дэлгэн олон нийтийн хүртээл болгов.
Архангай аймгийн музейгээр 1320 хүн үйлчлүүлснээс 782 нь хүүхэд байна.
Аймгийн музей үйл ажиллагааныхаа хүрээнд “Боловсролын хөтөлбөр”-ийг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд анги хамт олонд болон байгуулага хамт олны дунд явуулдаг. Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд дээрх боловсролын хөтөлбөрт 124 хүүхдийг хамруулжээ. Тухайлбал,
Зая гэгээний баруун болон зүүн сэмчун барилгын жашин хаалган дээр сийлсэн бадамлянхуа цэцгийн дүрслэлээр "Бадамлянхуа урлая" боловсролын хөтөлбөрт Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн С.Цэрэндолгор багштай 2г ангийн 39 сурагч хамрагджээ.
Мөн зэвсэгт хүчний 342-р цэргийн анги алба хаагчдын дунд уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, мөн музейн үйл ажиллаатай танилцуулах боловсролын хөтөлбөрт 85 алба хаагчийг хамруулсан байна.