СХД-ийн бөөрний дутагдалтай өвчтөнүүд дараалал хүлээхгүй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-27 13:56:04

СХД-ийн Эрүүл мэндийн төв нь бөөрний дутагдлын өвчтөнүүдийн эмчилгээний хүлээгдлийг бууруулах зорилгоор гемодиализ эмчилгээг шинээр нэвтрүүллээ. 

Тус дүүргийн хүн амын дунд бөөрний өвчлөл, дутагдлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 138 иргэн байдаг бөгөөд тэдний 80 гаруй нь гемодиализ буюу цус шүүх эмчилгээ хийлгэдэг.

Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл хурдацтай нэмэгдэж, эмчилгээний зардал өндөр байдгаас өвчтөн тэр бүр эмчилгээнд хамарч чадахгүй амь насаа алдах явдал гардаг байсан нь ард хоцорч төрөөс гемодиализийн аппаратад орох иргэдийн эмчилгээний зардлыг  даахаар болсон. Энэхүү шийдвэрийн үр дүн эхнээсээ ийнхүү гарч буйг эмч нар онцлов.

Тус Эрүүл мэндийн төв нь дотор, мэдрэл, сэхээн амьдруулах, ахмадын 200 ортой 5 тасаг, 4 салбараар дамжуулан  дүүргийн нийт 307224 хүн амд эрүүл мэндийн хоёрдахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Нийт 26 нарийн мэргэжлийн эмч нарын кабинет, 16 нэр төрлийн лабораторийн шинжилгээ, 6 төрлийн багажийн оношилгоо хийдэг.

Одоогоор дүүргийн харьяат 60 орчим өвчтөн улсын 1, 3 дугаар төв эмнэлгийн диализ эмчилгээнд ордог. Харин дугаараа хүлээж байгаа тус дүүргийн 10 өвчтөн ийнхүү дүүрэгтээ гемодиализын аппаратаар эмчлүүлэхээр болжээ. 

Ингэснээр гемодиализын аппаратад өдөрт 3 оронд 2 ээлжээр 6 үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд жилд 1900 гаруй удаагийн эмчилгээ хийх боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ