40 хоногийн хугацаанд 143.9 тонн нөөцийн мах борлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна.
Энэ талаар УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд ярихдаа, “Өнгөрсөн онд нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 1-15-нд эхлүүлдэг байсан. Харин энэ онд махны нийлүүлэлт багасаж, зах зээлийн үнэ өндөр байгаатай холбоотой нөөцийн махны худалдааг хоёрдугаар сарын 7-ноос эхлүүлсэн. Ингэхдээ нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн махыг нөөцөлсөн. Жижиглэн худалдаа эхэлснээс хойш 40 хоногийн хугацаанд 143.9 тонн махыг худалдан борлуулаад байна” гэв.
Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хоёрдугаар сарын 24-27-нд есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж өргөтгөсөн худалдаагаар нийт 99.57 тонн хонины мах худалдан борлуулаад байгаа аж. Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж буй юм.