ХӨВСГӨЛ: "Ус байгалийн толь-6” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-21 10:48:05

Мөрөн, 2025 оны  гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлгэрмөрөн шишхэд голын сав газрын захиргаанаас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус байгалийн толь” гэрэл зургийн уралдааныг 6 дахь жилдээ зохион байгууллаа.


Уралдаанд 100 гаруй иргэн бүтээлээ ирүүлсэн байна. Тэргүүн байрт Т.Мөнхтэнгэрийн Ханх сумын "Шар нуур"  



 Г.Баасангийн Улаан-Уул сумын  Шишгэд голын эх Улаан-Уул хайрхан зураг дэд байрт 



Я.Бурмаагийн ирүүлсэн  Рэнчинлхүмбэ сумын "Ар босготын хавцал” зураг гуравт 



 С.Баярмаагийн "Хөвсгөл нуур”  зураг тусгай байрт 



Д.Насанбуян  Улаан-Уул сум  "Хөгийн гол”-ын зураг тусгай байрт тус тус шалгарсан байна.



Холбоотой мэдээ