СЭЛЭНГЭ: Аймгийн хүн амын 0.98 хувь нь казах үндэстэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр казах түмний их баяр Наурыз буюу Нарны баяр тохиож байна. Энэхүү баярыг казах түмэн өвлийг
өнтэй давсны баяр хэмээн үндэстний хэмжээнд тэмдэглэн иржээ.
Сэлэнгэ
аймгийн нийт суурин хүн амын 0.98 хувь нь казах үндэстэн байгаа бөгөөд эдгээрийн 52.7 хувь нь
эрэгтэй, 47.3 хувь нь эмэгтэй юм.
Тус аймгийн хэмжээнд хамгийн олон иргэн
суурьшин амьдарч байгаа сум бол Мандал юм. Энд 401 казах иргэн бүртгэлтэй
байгаа
нь сумын
120 гаруй мянган хүн амын 1,5 хувийг эзэлж байна.
Эдгээрээс 14 хүртэлх насны 111 хүүхэд, 15-54 насны 219, 55-аас дээш насны 68 иргэн амьдарч байна.
Харин
Хүдэр суманд хамгийн цөөн буюу 2 иргэн амьдарч байгаа бол аймгийн төв Сүхбаатар
суманд 50
гаруй иргэн
ажиллаж, амьдарч байна гэсэн статистик тоон судалгаа байна.