Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн асуудлаарх асуулгад хариу өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-28 10:22:14

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хээл хахууль,төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай үргэлжлүүлэн тэмцэнэ. Хууль зөрчигчидтэй хөрөнгө чинээ, нам улс төр, танил тал харгалзахгүй ижил тэгш хариуцлага тооцож ажилладаг жишгийг хуульчлан тогтооно.  Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг үргэлжлүүлэн боловсронгуй болгох, шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болох, авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлэх, авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оногдуулахгүй байх бодлого баримтлах зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Иймээс Ерөнхийлөгчийн зүгээс уг тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс ​Монгол Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтын болон сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ ямар нөхцөл байдалд байгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ