ДУНДГОВЬ: "Нутгийн хөгжилд эрдэмтдийн оролцоо” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-27 11:32:54
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Талын гэгээ эрдэмтэд” төрийн бус байгууллагаас "Нутгийн хөгжилд эрдэмтдийн оролцоо” анхдугаар зөвлөгөөнийг ирэх сарын 4-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.


Тус аймгаас төрөн гарсан 200 гаруй эрдэмтэн, судлаач бий. Тэд төрөлх Дундговь аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, залуу судлаачдыг дэмжих, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор “Талын гэгээ эрдэмтэд” төрийн бус байгууллага ажиллаж байгаа.


Анх удаа зохион байгуулж буй тус зөвлөгөөн аймгийнхаа эрдэмтдийг нэгтгэн тэдгээрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг орон нутгийн онцлог, уур амьсгал, газар нутаг, хүн амын эрүүл мэнд, сурч хөгжих боломжид чиглүүлэн үр дүнг орон нутгийн удирдлагуудтай хамтран шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, бодит хөрсөнд буулган төрсөн нутгаа хөгжүүлэх зорилготой юм. 



Холбоотой мэдээ