ӨНӨӨДӨР: Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага үндэсний зөвлөгөөн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: Төрийн
удирдлагын ирээдүйн чиг хандлага үндэсний зөвлөгөөн МУИС-д болно.
09:30 цагт:
Үндсэн хуулийн цэцийн
дунд суудлын хуралдаан болно.
09:30 цагт: МҮХАҮТ-ын 65 жилийн ойн нэрэмжит ТОП-100 ААН-ийн дундах "Алтан бэрс” шатрын анхдугаар тэмцээн МҮХАҮТ-д болно.
11:00 цагт: НИТХ-ын Ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг Яармаг дахь Хангарди ордонд эхэлнэ.
11:00 цагт: ХӨСҮТ-д томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
Үндэсний мэдээллийн төвд:
11:00 цагт: "Дэлхийн цирк Монголд-2025" тоглолтын
талаар мэдээлнэ.
11:30 цагт: "Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: "Алтан аргамж" ном бүтээлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
14:00 цагт: Эмч нарын эрхийг хамгаалах дэлхийн өдөрт зориулсан "Эмчийнхээ эрхийг хамгаалцгаая" хэлэлцүүлэг Кемпински зочид буудалд болно. Холбогдох утас:99998648
19:00 цагт:
Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулгын "Moody Blues" тоглолт
Улсын Филармонийн тайзнаа болно.
-"Монголын геологи, хайгуул-2025" XVI чуулга уулзалт,
үзэсгэлэн үргэлжилж байна.
Орон нутагт:
15:00 цагт: “2025
оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөв” сэдэвт хурал Сэлэнгэ аймгийн Нутгийн
удирдлагын ордонд болно.
-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, чуулган" үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Сингапурт
болж буй 2025 оны FIBA 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй,
эмэгтэй шигшээ баг оролцож байна.
-Чехийн
Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6
дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.