Дуу хөгжмийн мэргэжлийн багш бэлдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-29 11:52:19

Дундговь аймгийн сумын соёлын төв болон зарим сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа мэргэжлийн бус хөгжмийн багш нарыг  СУИС- д дуу хөгжмийн багш мэргэжлээр суралцуулахаар болов.

Орон нутагт мэргэжлийн дуу хөгжмийн багш дутагдалтай байгаа тул мэргэжлийн бус ч дуу хөгжмийн багшаар ажиллаж буй иргэдийг ажиллахынхаа зэрэгцээ СУИС- д суралцаж, дуу хөгжмийн мэргэжлийн багш  болох боломжийг бүрдүүлэхээр аймгийн ЗДТГ- аас СУИС- д хүсэлт хандуулжээ.

Энэ дагуу СУИС дуу хөгжмийн багшийн эчнээ анги нээж, Дундговь аймгийн суралцагчдыг хамруулахаар болсон байна. Эчнээ ангийн элсэлтийн шалгалтад 20 хүн тэнцсэн бөгөөд тэд ажиллахынхаа зэрэгцээ дуу хөгжмийн багш мэргэжлээр суралцана. Ингэхдээ СУИС болон  аймгийн ЗДТГ- тай гэрээ байгуулах ажээ. Суралцагчид суралцах хугацаандаа ажиллаж буй байгууллагаасаа цалингаа авна.  Сургуулиа төгсөөд орон нутагтаа 5- аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллана гэсэн хэд хэдэн үүрийг хүлээн суралцах юм байна.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ